Арьс арчилгаа

  Арьсны арчилгаанд нас чухал үүрэгтэй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 13 наснаас эхлэн арьсаа арчилж эхлэх нь зүйтэй гэдэг. Иймээс бид та бүхэнд насандаа тохируулж арьсаа хэрхэн арчлах тухай зөвлөгөөг хүргэж байна. 13-16 насанд: Өглөө, оройд тогтмол цэвэрлэнэ. Энэ насанд өсөлт бойжилтын өөрчлөлтөөс болж, арьсны тослог ихэддэг байна. Хүүхдийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнээр зөв цэвэрлэгээ хийх хэрэгтэй. 16-25 насанд: Өглөө, оройд цэвэрлэгээ тогтмол хийнэ. Арьсны онцлогт тохирсон тос хэрэглэх нь зүйтэй. Энэ насанд энгэсэг хэрэглэж болохгүй. 26-30 насанд: Өглөө, оройны тосыг ялгаж хэрэглэнэ. Зовхины тос хэрэглэж эхэлнэ. Энэ наснаас эхэлж foundation буюу хамгаалагч шингэн энгэсэг хэрэглэж болно. 30-аас дээш насныхан: Нэмэлт чийгшүүлэгч ус, тэжээлийн тос оройдоо хэрэглэнэ. 31-45 нас: Та гэр бүлтэй, эсвэл ганц бие ч байж болох юм. Аль нь ч байсан таны амьдрал цэл залуухан 20 настай байхаас чинь илүүтэй стресс ихтэй байгаа. Дээрх насанд арьсан дахь коллагений түвшин буурч эхэлдэг. Коллаген багасах тутамд үрчлээс илүү тодорч эхэлнэ. 40 нас гараад ирэхээр эмэгтэйчүүдийн арьсан дахь липид алдагдаж, тосны булчирхайн үйл ажиллагаа удааширч арьс хуурайшдаг байна. 46-аас дээш нас: Энэ насанд тосны булчирхай арьсыг хангалттай зөөлөн толигор байлгах хэмжээний липид ялгаруулахгүй болж, үрчлээнүүд илүү тодорно. Арьс ихээр хуурайшиж, нүхжинэ. Тиймээс арьсандаа илүү ихээр анхаарал тавьж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь зүйтэй. Ер нь эмэгтэй хүний арьс хорин наснаас эхлэн толигор байдлаа жилд 2 хувиар алдаж эхэлдэг. Хэрэв архи, тамхины төрлийн зүйлийг хэрэглэдэг бол жилдээ та дээрх хувийг тав дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр арьсныхаа гоо сайхныг алдагдуулж байна гэсэн үг. Уруул болон нүднийхээ эргэн тойрныг анхааралтай ажсанаар та өөрийн арьсаа хөгширч эхэлж буйг анзаарах болно. Жирэмслэлтээс хамгаалах дааврын хавсарсан эм бэлдмэлүүд хийгээд арьсандаа тохироогүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн зэрэг шалтгаанууд ч таны арьсны хөгшрөлтөд нэрмээс болдог гэдгийг санахад илүүдэхгүй биз. 25-аас дээш насныхан долоо хоногт нэг удаа гоо сайхны үйлчилгээнд орж байх нь зүйтэй. Ингэснээр арьсандаа дутагдаж эхэлж буй шим тэжээлийг авах боломжтой юм. Иллэгийн үр дүнд цусны эргэлт сайжирч, булчин чангарч, арьс залуу сайхнаараа байх болно. Гэрийн нөхцөлд нүүрний арьсыг цэвэрлэхэд 1-3 минутын хугацаа зарцуулна. Оройн 22.00-02.00 цагийн хооронд арьс шим тэжээл хүлээж авах идэвхитэй үе тул энэ үед зовхины тос, шөнийн тэжээлийн болон эмчилгээний тосоо түрхэж унтаарай. Харин хүйтэн, сэрүүн улиралд арьс ихээр хуурайшдагтай уялдуулан тосон суурьтай буюу oil-based бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй. Харин нар, салхинаас хамгаалах тосыг аль ч улиралд хэрэглэж байх хэрэгтэй. Таны баримтлах дэг Өглөөд нүүрээ цэвэрлэж тоникоо түрхэнэ. Дараагаар нарнаас хамгаалах тос, зовхины тос, хэрэв крем хэрэглэдэг бол кремээ түрхээд энгэсэгээ тавина. Усанд орсныхоо дараагаар биеэ арчилгүй хатааж байгаарай. Чийгшүүлэгчтэй биеийн тос хэрэглэж байх хэрэгтэй. Мөн, арьс тань урьд өмнөхөөсөө хамаагүй ихээр гадны нөлөөнд гэмтдэг болсон болохоор нар, салхины өндөр хувьтай хамгаалах тос хэрэглэж байх хэрэгтэй. Арьс ба ходоод Кофе уудаг бол үүнийгээ болих хэрэгтэй. Оронд нь ногоон цай, ургамлын төрөл бүрийн ханд сонгон уугаарай. Мөн уураг багатай сүү, цэвэр жимсний шүүс, бүх төрлийн самрыг түлхүү хэрэглэж заншаарай. Энэ нь Е витамин ихээр агуулагдсан байдаг тул арьсны хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн, өдөрт ядаж нэг лууван идэж байх нь нар салхи болон гадны бусад сөрөг нөлөөнөөс арьсыг тань хамгаалахад тустай. Цэвэр усыг их хэмжээгээр хэрэглэх нь таны арьсны чийгийн балансыг тэнцвэржүүлж өгнө. Усархаг жимс ногоо, загас мөн мөөг хэрэглэх хэрэгтэй. Мөөгийг ихээр хэрэглэх нь таны арьсны алдагдсан коллагенийг нөхөхөд тустай. Танд зайлшгүй байх ёстой арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд Залуу сайхан арьсаа хэвээр нь хадгалж үлдэхэд доорх 6 төрлийн зэвсэг хэрэг болно. 1. Facewash буюу нүүр угаагч шингэн 2. Спирт агуулаагүй тоник 3. Чийгшүүлэгчтэй нар, салхинаас хамгаалах тос 4. Арьсны тань онцлогт тохирох Wet wipe 5. Гель хэлбэрийн зөөлөн скраб буюу гуужуулагч 6. Шөнийн тос Дулааны улиралд water-based буюу усан суурьтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь илүү тохиромжтой. Бүсгүй танд… Тослог батгатай арьс: Ийм арьсанд жимс, жимсгэнэ, ногооны нухаш тавих нь сайн нөлөөтэй. Идээт үрэвсэлтэй арьсанд ногоон навчны шүүсэн маск ашигтай. Хүйтэн усны ач тус: Өглөө босмогц цэв хүйтэн усаар бүх биеэ шавшиж заншаарай. Энэ нь эрч хүч өгөхөөс гадна эд эсийг бэхжүүлэхэд тустай. Тарагны үлдэгдлийг бүү хая: Үдэш нь хуйхандаа тараг түрхэж, алчуураа боож хоноод өглөө нь угаавал үсэнд тань тэжээл өгнө. Хөлийн арьсаа арчилж сур: Хагарч холгосон хөлийн уланд оймс ч тэсдэггүй шүү дээ. Хөл арчилгаа уг нь их цаг шаардагдахгүй маш хялбар байдаг. Та усанд орсныхоо дараа бүрт хөлийн улаа чийгтэй байгаа дээр нь хатуурсан хэсгийг сойз юмуу уушгин чулуугаар үрэхэд л арьсны уян зөөлөн чанар хадгалагдана.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)